Хөл нүцгэн жагслаа гээд хүний наймааны золиос болсон ЗУРГААН охины шарх эдгэхгүй

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
4 долоо хоног өмнө
Хөл нүцгэн жагслаа гээд хүний наймааны золиос болсон ЗУРГААН охины шарх эдгэхгүй

Энэ сарын 15-ны өдөр нэгэн эмэгтэй өөрийн хүүхдүүдэд нь хилс хэргээр ял оноож хорьсон хэмээн Төрийн ордныг нүцгэн тойрч, эсэргүүцлээ илэрхийлсэн билээ.

Мөн тэрээр, МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт “Шүүхээс ял шийтгэгдсэн төрсөн 2 хүүхдээ хилс хэрэгт гүтгэгдсэн” гэх асуудлаар албан бичиг өгсөн юм.

“Үхтэл үр харам” гэгчээр өөрийн хоёр хүүгээ ээжийнхээ энгэрээс салж амжаагүй бага насны охидын биеийг нь хүчээр үнэлүүлж, ашиг хонжоо олдог. Тэр ч бүү хэл буудалд хорьж байгаад цахимаар биеийг нь үнэлүүлдэг, өөрсдөө охидыг байнгын хүчинддэг байсныг хөл нүцгэн жагссан эмэгтэй мэдээгүй гэлтэй.

“ОХИДЫН БИЕИЙГ ХҮЧЭЭР ҮНЭЛҮҮЛСЭН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ХУРАЛ БОЛНО”

Мэдсэн ч бай, мэдээгүй ч бай олон охидын амьдрал хар толбо үлдээж, биеэ үнэлэх зам руу түлхсэн Б.Алтайбаатар, И.Анхбаяр нарыг хэргийг шүүхийн шатанд нотолж 20 жилийн ял оноосон байна. Уг хэргийг Давж заалдах шатны шүүх хурал ирэх сарын 2-ны өдөр болохоор тов гарчээ.

Ах, дүү Б.Алтайбаатар, И.Анхбаяр нарыг бусадтай бүлэглэж насанд хүрээгүй Б, Э, С, М, Э нарын 6 охидыг эрхшээлдээ оруулан хутга гарган айлган сүрдүүлж, зодож, нүцгэлж бичлэг хийн “олон нийтийн сүлжээнд тавина” гэх мэтээр дарамталж өөрсдөд нь биеэ үнэлж мөнгө олж өгөхийг шаардсан.

Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хороололд байрлах “Говь” сауны зүүн урд талд байх нийтийн байр, Баянзүрх дүүргийн Жуков хотхоны байранд 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны зургаадугаар сарын 19-нийг хүртэлх хугацаанд зорчих эрхийг нь хязгаарлан хорьсон. Дээрх хугацаандаа охидуудыг өөрсдөө удаа дараа хүчиндэж цахим орчныг ашиглан бусдад хүчээр биеийг үнэлүүлж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн хэргээр шүүжээ.

Мөн түүгээрч зогсохгүй БЗД-ийн 12-р хороо “Чика” зочид буудалд 2018 оны 01 дүгээр сарын 12-нд иргэн Н-ийг Б. Алтайбаатар биеийг нь үнэлүүлэх зорилгоор зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэдгийг нь цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож улмаар шүүх рүү шилжүүлсэн аж.

Насанд хүрээгүй охидын биеийг хүчээр үнэлүүлсэн хэргийг шалгаж байх явцад Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт 2018 оны хоёрдугаар сарын 04-нд иргэн М, С нарыг Б.Алтайбаатар нь бусадтай бүлэглэн хуурч мэхлэн дуудаж зочид буудалд оруулж бусдад биеийг нь үнэлүүлж зодож, хүчиндэж, иргэн М-с 100.000 төгрөгний iphone 6 gold маркийн гар утас, C-c iphone 6 гар утаснуудыг дээрэмдсэн гэмт хэргийг нэмэлтээр илрүүлсэн байна.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 3 хороо “Дотно төв” зочид буудлын 5 тоот өрөөнд 2018 оны 01-р сард Б.Алтайбаатар нь бусадтай бүлэглэн О, О, О, Х нарын биеийг үнэлүүлж байсан зэрэг олон гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогджээ.

Биеэ хамгаалах чадваргүй, өнчин өрөөсөн, эцэг эхийн хараа хяналт сул, амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилгоор цахим зарын группт санхүү авна гэсэн зар тавьсан охидуудыг дуудаж дарамтлан, зодож, биеийг нь үнэлүүлж ашиг хонжоо олдог байсан гэх.

Хүний наймааны золиос болгосон охидыг “ар гэрт чинь хэлнэ гэж” айлган эрхшээлдээ оруулан олон хоногоор зочид буудал, нийтийн байранд орогнуулан архи уулгаж, мансууруулан өөрсдөө хүчиндэж ам, анус, бэлэг эрхтэн рүү нь бэлэг эрхтнээ хийж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж зоддог, бусдад биеийг нь үнэлүүлдэг байсан.

Дээрх ёс бус үйлдэлд нь Б.Алтайбаатарт Эрүүгийн хуулийн 11.6.2; 12.1.2.1; 12.1.2.7; 12.1.2.6; 12.5.2.1; 13.1.3.1; 17.2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн 20 жилийн ял оноосон. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлангаар анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг АШШ-р дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

Харин Б.Анхбаяр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181,3-т зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэгдсэн. Мөн Эрүүгийн хуулийн 11.4.2.1; 12.1.2.1; 12.1.2.6; 13.1.3.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, 17 жилийн хорих ял шийтгэгдсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхийн 2020.10.22-ны магадлангаар анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг АШШ-р дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Тэгвэл энэ хэргийг Давж заалдах шатны шүүх хурлыг 2021 оны 4 сарын 2-ний өдөр товлон хуралдуулах юм.

Хаха 4 227 Буруу 22 Гайхмаар 17 Харамсалтай 9 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 52