Э.Дөлгөөн: Хүмүүс гол асуудлаа мартаад манай гэр бүлийг доромжилж байна

Ж. Нямсүрэн
Б.Мөнхбаатар - Сэтгүүлч
4 сар өмнө

Өнөөдөр "Positive Mongolians" влог хуудсыг хөтлөн явуулдаг Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар мэдээлэл хийлээ. Тэд "Happy Flowers"  хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуучлах төвийн үйлчилгээнд гомдолтой байгаа талаар мэдээлсэн юм. Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн 2020 оны нэгдүгээр сард анх "Happy Flowers" төвийн хүүхэд асрагчаар охиноо харуулж байгаад мөн оны тавдугаар сард хамтран ажиллах гэрээ байгуулсан. Эхэндээ сайн байсан ч яваандаа хүүхэд асрагч нь нэг бус удаа солигдож, охинд нь ил харагдахуйц түлэгдэлт, хөхрөлт үүссэн байсан. Уг асуудлыг мэдэгдэж, манай хүүхэд асрагчийг сольсон ч тус байгууллагын үйл ажиллагааны доголдол арилаагүй. Бид цахим орчноор тархсан шиг ямар нэг мөнгө, төгрөгийг амаар болон бичгээр тус байгууллагаас  нэхэмжлээгүй, цаашдаа ч нэхэхгүй. 

Харин бидний талаар худал мэдээлэл тарааж, Тодруулбал, Э.Дөлгөөн өөрөө хүүхдээ гэмтээсэн, их хэмжээний мөнгө нэхсэн, татвар төлдөггүй, хандиваар байр авч, хандиваар хуримаа хийсэн, хүүхдээ бартердэж харуулсан гэх мэдээллүүд тарсанд үнэхээр харамсаж байна. Асуудлын гол нь хүүхдэд эрсдэлтэй, аюултай үйлчилгээ үзүүлж байгаа төвийг биш үнэнийг хэлсэн манай гэр бүл рүү дайрч байгаад үнэхээр харамсаж байна гэлээ. 

Хаха 9 16 Буруу 8 Гайхмаар 29 Харамсалтай 7 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 27