ХӨСҮТ-ийн нэр бүхий ажилтнууд С.Амарсайханг цагдаад өгчээ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
2 долоо хоног өмнө
ХӨСҮТ-ийн нэр бүхий ажилтнууд С.Амарсайханг цагдаад өгчээ

"ХӨСҮТ-ийн нэр бүхий эмч, эмнэлгийн ажилтнууд коронавирусийн шинжилгээний хариуг сөрөг гаргаж, зардаг" талаар шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн. Уг мэдээллийн дагуу хоёр ажилтанг ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл албан бусаар гарсан юм. 

Тэгвэл энэ асуудлыг ХӨСҮТ-ийн Үйлдвэрчний хорооны дарга О.Баатарчулуун үгүйсгэж байна. Тэрбээр "Шадар сайдын тухайн мэдээллийн дагуу бид асуудалд холбогдсон эмнэлгийн ажилтанг хайгаад олоогүй. Манай эмнэлэгт ийм асуудал үүсгэх ажилтан байна гэдэгт итгэхгүй байна. Хэн тийм асуудалд холбогдсон талаар удирдлагуудын зүгээс ямар ч мэдээлэл өгөөгүй. Бид ч дотроо хайгаад олоогүй. Батлагдаж, нотлогдоогүй мэдээллийг олон нийтэд цацаж, эмч, эмнэлгийн ажилтнуудын нэр хүндэд халдаж байгаад харамсаж байна. 

Тухайн мэдээллийн дараа нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр ХӨСҮТ-ийн албан тушаалын болоод тухайн асуудалд холбогдсон гэх хүний нэрний эхний үсгүүд мэдээлэгдсэн. Тиймээс тухайн ажилтнууд С.Амарсайхан сайдын мэдээллийг болон өөрсдийгөө шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаад байгаа. 

Улстөрчид өөр рүү нь чиглэсэн олон нийтийн шүүмжээс мултрахын тулд эмч, эмнэлгийн ажилтнуудыг батлагдаж, нотлогдоогүй мэдээллээр харлуулж, олон нийтийн анхаарлыг өөр зүгт чиглүүлж байна гэж хардаж байна" 

Хаха 66 55 Буруу 37 Гайхмаар 15 Харамсалтай 28 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 65