Шадар сайдын эхнэр ХӨСҮТ-ийн “улаан бүс”-ээс тусгаарлагдалгүй гараад явжээ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
2 долоо хоног өмнө

Шадар сайд С.Амарсайханы эхнэр, Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо халдварын голомтоос тусгаарлагдахгүй гарчээ. Тодруулбал, түүний аав, ээж нь коронавирусын халдвараар өвчилж ХӨСҮТ д тусгаарлагдсан байна.

Ч.Ичинхорлоо аав, ээжийгээ сахина гэж ХӨСҮТ-ийн "Улаан бүс"-д орсон боловч орчин нөхцлийг нь голоод, нэг хоноод гарчээ. Харин орондоо дүүгээ оруулсан бөгөөд дүү нь ХӨСҮТ-д ирэхдээ халдвартай байжээ. 

Халдварыг эмчилж байгаа ХӨСҮТ-ийн "Улаан бүс" бол маш эрсдэлтэй орчин. Улаан бүсэд орсон иргэн гэртээ харих боломжгүй бөгөөд тусгаарлах байранд 14 хоног тусгаарлагдах зохицуулалттай. Гэтэл Шадар сайдын эхнэр ийнхүү гэртээ харьсан нь хууль журам хэнд хэрхэн үйлчилдэг вэ гэдгийн бодит жишээ болж байна. Энэ асуудлаар манай сэтгүүлч УОК-ын хэвлэлийн хурал дээр Шадар сайдаас тодруулахад тоймтой, тодорхой хариулт хэлж чадсангүй. 

 

Хаха 9 148 Буруу 13 Гайхмаар 30 Харамсалтай 10 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 65