Н.Түвшинбаяр олдоогүй, Э.Энхбат ухаангүй байна

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
2 долоо хоног өмнө
Н.Түвшинбаяр олдоогүй, Э.Энхбат ухаангүй байна

Олимпын аварга, Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр багын найз Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодож гэмтээсэн гэж Э.Энхбатын эхнэр цахим хуудаснаа мэдээлсэн. 

Өчигдөр 21.00 цагийн орчимд ГССҮТ-д хүргэгдсэн начин Э.Энхбат одоо ч ухаан ороогүй, сэхээн амьдруулах тасагт байгаа аж.

Цагдаагийн алба хаагчид тухайн цаг үеэс эхлэн Н.Түвшинбаярыг хайж байгаа боловч олдоогүй байгаа гэх мэдээллийг эх сурвалжаас авлаа. 

Хэргийг тодруулбал, өчигдөр ХУД-ийн  "120 долоон монгол корпараци"-д хүмүүс хоорондоо зодолдоод байна гэх дуудлагын дагуу цагдаагийн албан хаагч очиж ажилласан. Хохирогч Э.Энхбатыг  103 эмчид  хүлээлгэн өгч, ГССҮТ-д хүргэсэн. 

Н.Түвшинбаяр Э.Энхбат нар нь багын найзууд бөгөөд хамт бэлтгэл хийдэг, бэлтгэл хангагч нь байжээ.  Бээжингийн олимпийн наадмаар хүнд бэртэхэд нь  нутаг нэгт багын найз нь асарч явсан түүхтэй. 

Хаха 6 63 Буруу 7 Гайхмаар 54 Харамсалтай 4 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 28