Паб буудлын хооронд хүүхэн зөөсөн машин ГХ-ны дэд сайд Б.Мөнхжингийнх байжээ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 долоо хоног өмнө

0240 УНҮ дугаартай автомшиныг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин унаж ажилдаа ирж буй бичлэг гарлаа.

Хоёр хоногийн өмнө тус автомашин шөнийн цагаар согтуу хүүхэн залуучуудыг суулгаж, хэд хэдэн буудал ресторанаар очсон,  уг машинаас согтуу эмэгтэйчүүд бууж буй бичлэг сошиал орчинд тавигдсан.

Харин энэ асуудалд ГХЯ-наас тайлбар хийхдээ  “ГХЯ-ны  Дипломат байгууллагын бүртгэлтэй машин. элчин сайдын яамдад үйлчилдэг бизнес үйлчилгээний автомшин.  Дэд сайд машин нь эвдэрсэн үед ганц хоёр удаа дуудаж унаж байсан тохиолдол байж магадгүй” гэж сайдаа хамгаалах тайлбар өгсөн үү?

Тэгвэл Паб буудлын хооронд хүүхэн зөөсөн машин Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжингийнх байжээ. Цар тахлын хүнд нөхцөл байдалд ийнхүү 0240 УНҮ улсын дугаартай машин ашиглалтын бусаар хүмүүсийн шоу цэнгэлд үйчилж явна.

Хаха 12 80 Буруу 9 Гайхмаар 3 Харамсалтай 4 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 36