“Мөнх Тэрэлж” амралтын газарт 20 гаруй залуус архидаж, 23 настай иргэн нас барлаа

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 долоо хоног өмнө
“Мөнх Тэрэлж” амралтын газарт 20 гаруй залуус архидаж, 23 настай иргэн нас барлаа

Түргэн тусламжийн эмчээс цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Түргэн тусламжийн автомашинд цээжиндээ хутгалуулсан хүн нас барлаа” гэх дуудлага мэдээлэл шөнийн 03 цагт ирүүлжээ.

Хэргийг тодруулбал, 2021 оны дөрөвдүгээр сарын 4-5-ныг шилжих шөнө Налайх дүүрэгт байрлах “Мөнх Тэрэлж” гэх нэртэй амралтын газарт 20 гаруй залуус архидан согтуурч хонож байх үедээ маргалдаж, нэгийгээ хутгалан хөнөөжээ.

Налайх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газар амь хохирогч болох 23 настай эрэгтэй, Орхон аймгийн харьяат “М” нь цээжин тус газраа хутгалуулж гадны нөлөөтэй нас барсан байжээ.

Уг хэргийг Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 23 настай эрэгтэй “М” согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Одоогийн байдлаар хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн этгээдийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Уг хэргийг Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагааг үргэлжилж байна.

Хаха 0 4 Буруу 2 Гайхмаар 5 Харамсалтай 4 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 1