Таксины жолооч үйлчлүүлэгчээ дээрэмдэж, амь насыг нь хохироолоо

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 долоо хоног өмнө
Таксины жолооч үйлчлүүлэгчээ дээрэмдэж, амь насыг нь хохироолоо

Такси үйлчилгээнд явж байсан жолооч үйлчлүүлэгчээ дээрэмдэж, амь насыг нь хөнөөгөөд цогцсыг нь жалганд хаяжээ.

Тодруулбал, 2021 оны гуравдугаар сарын 27-ны өдөр 59 настай эрэгтэй “Т” хамтран амьдрагчынхаа гэрээс гараад сураггүй алга болсон байна.

Энэ дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагааг явуулахад сураггүй алга болсон “Т” Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байрлах жалганд бусдад хорлогдож нас барсан байжээ.

Хэрэгт Эрүүгийн цагдаагийн алба, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад 1962 онд төрсөн, талийгаач “Т”-г хувиараа такси үйлчилгээнд явдаг 23 настай эрэгтэй “Д” дээрэмдэх явцдаа амь насыг нь хохироосон байж болзошгүй болохыг тогтоожээ.

Сэжигтэн ”Д”-г  ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461-р ангид цагдан хорьж, хэргийг мөрдөн шалгаж байна.

Сэжигтэн “Д” нь урьд өмнө буюу 2019, 2020 онуудад ял шийтгэл эдэлж байсан тогтоогдсон байна.

Хаха 1 11 Буруу 2 Гайхмаар 7 Харамсалтай 3 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 2