Өдөрт 500-1200 тохиолдол бүртгэгдэх тул хөл хорио тогтоох нь зөв

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 долоо хоног өмнө
Өдөрт 500-1200 тохиолдол бүртгэгдэх тул хөл хорио тогтоох нь зөв

ХӨСҮТ-өөс халдварын тархалтын тооцооллыг долоо хоног бүр гаргадаг. Тухайлбал, өчигдөр гаргасан судалгаагаар эрчимтэй тархаж байгаа Covid-19 халдварын эсрэг арга хэмжээ авахгүй бол ирэх 14 хоногт өдөрт 500-1200 тохиолдол бүртгэгдэх эрсдэлтэй байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа: “Бид өвчлөлийн таамаглал гаргасан. Нийгмийн хариу арга хэмжээ авахгүй, энэ хэвээр явах юм бол ирэх 14 хоногт өдөрт 500-1200 тохиолдол шинээр бүртгэгдэх эрсдэлтэй байна. Өдөрт халдварын тоо тогтмол 600 давсан тохиолдолд нөхцөл байдал хүндэрнэ.

Эрүүл мэндийн яамнаас 48 багийн 144 хүнийг ХӨСҮТ болон Нийслэлийн эрүүл мэндийн газарт хуваарлисан  Одоогоор энэ нөөцөөр халдвартай хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, хавьтал болсон хүний шинжилгээ зэргийг авч байна. Цаашид нөхцөл байдал хүндэрч өдөрт  700, 800, 1000 тохиолдлоор халдвар нэмэгдвэл  ажиллах хүчний нэмэлт нөөц хэрэгтэй болно.

ХӨСҮТ-ийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол нөхцөл байдал дээрдэхгүй гэх саналыг өгч байна. Хүн амынхаа 60 хувийг вакцинжуулахад хугацаа шаардах тул нөхцөл байдалд  хамгийн үр дүнтэй арга бол бүх нийтийн хөл хорио тогтоох юм. Энэ саналаа хүргүүлсэн. Бүх нийтийн хөл хорионы хугацаанаас халдварын тохиолдлын тоо шалтгаална. Богино хугацаанд хөл хорио тогтоовол халдварын тоо удаашширна. Харин халдварын тоог нэлээд бууруулъя гэвэл урт хугацааны хөл хорио шаардлагатай.  Бид энэ төрлийн санал зөвлөмжийг тухай бүрд нь өгч байгаа.

Халдварын эх уурхай тодорхойгүй тохиолдол их байгаагийн зэрэгцээ эмнэлгийн ажилчид халдвар авах тохиолдол, хүндрэл, нас баралт нэмэгдэж байгаа зэрэг нь халдвар хүн амын дунд өргөн тархсаныг илтгэж байгаа юм.

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0