Д.Ганзориг: Цэрэг амиа алдсан нь бидний ажлыг эрчимжүүлэхэд нэлээд түлхэц өгсөн

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 долоо хоног өмнө
Д.Ганзориг: Цэрэг амиа алдсан нь бидний ажлыг эрчимжүүлэхэд нэлээд түлхэц өгсөн

Яг одоо Төрийн ордонд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаан болж байна. Хурлаар цэргийн албан дахь хүний эрхийн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Цэргийн албанд татагдсан алба хаагч эрүүл мэнд, амь насаараа хохирсон хэргүүд сүүлийн жилүүдэд шил даран мэдээлэгдэж байгааг хэрхэн өөрчлөх, хаана алдаа дутагдал гарч байгааг хэлэлцэж, шийдэл санал болгож байна.

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг мэдээлэл өгөхдөө “Дотооддоо ёс суртахууны хувьд дээшлүүлэх сайжруулах чиглэлд бид ажилласаар ирсэн. Цаашид ч ажиллана. Зэвсэгт хүчин рүү орж ирж байгаа цэргүүд нийгмийн эмзэг давхаргаас ирдэг. Ийм хүнтэй жилийн хугацаанд ажиллаад, төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй. Мөн хүн хүчний боломж хүрэлцдэггүй.

Өнгөрсөн сард ёсзүйн хэрэг гарсан. Салаан захирагч Г-г цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Хуулийн дагуу хариуцлагаа хүлээнэ. Энэ хэрэг бидний ажлыг эрчимжүүлэхэд түлхэц өгсөн” 

Цэргийн алба хаагчтай ёс бус харьцдаг энэ үйлдэл 2018, 2019 онд оргил үе нь байсан юм билээ. Бид энэ асуудалд анхаарч 2020 онд 50 хувиар буулгасан. Гэхдээ бүрэн зогсоож чадаагүй байна гэж дүгнээд байгаа. Ёсзүйн асуудлыг сайжруулахад дан ганц Зэвсэгт хүчин ажиллаад хангалтгүй байна" гэв. 

Хаха 2 17 Буруу 0 Гайхмаар 2 Харамсалтай 2 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 16