Цагдаагийн алба хаагч гал түймрээс хүний амь нас аварлаа

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 долоо хоног өмнө
Цагдаагийн алба хаагч гал түймрээс хүний амь нас аварлаа

Үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч гал түймрийн аюулаас иргэдийн амь насыг аварлаа. Тодруулбал, Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ний 13 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б-ийн хашаанд шар өвс шатаж, гал гарчээ. Иргэн Б гэртээ 2-6 насны гурван хүүгийн хамт байсан бөгөөд гэртээ байх зуур хүүхдүүд нь гал авч гарч тоглосон шар өвс шатааж тоглосон байна. Тухайн иргэний ойролцоо 361-р постод үүрэг гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Одбаяр нь өвс шатаж байгаа газарт очиж, галыг түргэн шуурхай унтраажээ.



Алба хаагчийн хэлснээр тухайн гал гарсан айлд гурван хүүхэд, өвөөтэйгөө байсан харин хажуу айлд нь 6 хүүхэдтэй айл байсан гэжээ. Салхи ихтэй байсан тул гал маш хурдан тархаж байсан учир хүүхдүүдийг бэртэж, гэмтэхээс хамгаалах зорилгоор хашаанаас гаргаж, дараа нь шатаж байгаа мод болон өвсийг унтраасан байна. Хаврын улирал эхэлж хуурайшилттай байгаа эдгээр өдрүүдэд иргэд та бүхэн гал түймрийн аюулаас болгоомжлох мөн бага насны хүүхдүүдээ хараа хяналттай байлгаж галаар тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0