Ханх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 долоо хоног өмнө
Ханх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Ханх суманд дахин газар хөдлөлт болжээ. Тодруулбал, өчигдөр шөнө буюу дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 00.05 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн газар нь аймгийн төвөөс хойд зүгт 350 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 44 км-т болжээ. Ойр хавьд нутагладаг иргэдээс асуухад ямар нэг чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй хэмээн мэдээлсэн байна. 

Он гарснаар манай улсад газар хөдлөлтийн чичирхийлэл их мэдрэгдэж байгаа бөгөөд нэгдүгээр сарын 12-нд 6.5 магнитуд хүчтэй чичирхийлэл бүртгэгдсэн билээ. 

 

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0