Бразилд коронавирусээр нэг хоногт 4,195 хүн амиа алдлаа

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 долоо хоног өмнө
Бразилд коронавирусээр нэг хоногт 4,195 хүн амиа алдлаа

Цар тахал Бразил улсад бүртгэгдсэнээс хойш анх удаа нэг өдөрт нас барсан хүний тоо 4000 давлаа. Улсын хэмжээнд нөхцөл байдал маш муу байгаа бөгөөд эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, зарим хотуудад хүндэрсэн оноштой өвчтөнүүд ямар ч эрүүл мэндийн туслалцаа авч чадалгүй амьсгал хурааж байна.Бразилд нас барсан хүмүүсийн тоо 337,000-д хүрч, АНУ-ын дараа буюу хоёрдугаарт бичигдэж байгаа юм. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч Жаир Болсонару халдварын тархалтыг бууруулах зорилгоор ямар нэг хөл хорио тогтоохгүй хэмээн мэдэгдсэн хэвээр байна. Түүний үзэж буйгаар хөл хорио тогтоосноор эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө нь вирусийн аюулаас илүү хор хөнөөлтэй байх талаар мэдээлж, бүс нутгийн удирдлагуудын ирүүлсэн хөл хорионы саналыг цуцлаж байгаа юм. 
Ерөнхийлөгч Болсонару сүүлийн 24 цагт амиа алдсан 4,195 хүний талаар ямар нэг мэдээлэл хийгээгүй байна. Өнөөдрийн байдлаар Бразилд 13 сая гаруй хүн халдвар авч, зөвхөн өнгөрсөн гуравдугаар сард 66,570 хүн "ковид-19"-өөр амиа алджээ. 

Эх сурвалж:BBC

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 2