Иргэд: Хуванцар хайлуулах үйлдвэрүүд иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байна

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 долоо хоног өмнө

Хуванцар материалыг хайлуулахад их хэмжээний хортой нэгдлүүд ялгардаг. Хортой химийн нэгдлүүд нь хүний төв мэдрэлийн системд нөлөөлж мартамхай болж ой санамж нь муудах гэх мэт шинж тэмдэг илэрдэг.

Гэтэл Улаанбаатар хотын яг салхин талд буюу нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 26 дугаар хороонд Улаанчулуутын хогийн цэг орчимд байрлах хуванцар материалыг хайлуулах үйлдвэр байрлаж байна. Ингэснээр уг үйлдвэрээс гарч буй хортой нэгдлүүд салхиар зөөвөрлөгдөн нийслэлийн иргэдийг хордуулж байгаа асуудлаар 26 дугаар хорооны иргэд бидэнд хандсаны дагуу мэдээллийг хүргэж байна.

Иргэн: Би энэ сарын таванд байшиндаа засвар хийгээд байж байтал утаа үнэртээд байсан. Ойр орчмоо шалгахад утаа гарах ил гал байгаагүй. Ингээд зургаан цаг гадаа ажилласны дараа миний дотор муухай иргэж, хордлогын шинж тэмдэг илэрсэн. Тэр өдөр салхигүй, айлууд галлахааргүй дулаахан өдөр байсан. Шалгаж судалж үзсэний дараа шатаах зуух-1, хайлуулах халаагууртай-2 компани байгааг олж мэдсэн. Хайлуулах үйлдвэр нь үйл ажиллагаагаа явуулахдаа халаагуураас гарч буй утааг шүүхгүй хайлуулж, түүнээс нь цагаан утаа гарч байна. Энэ байгууллагын хүмүүс уг цагаан утааг утаа биш гэж ойлгож байх шиг байна. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан мэдээлэлд ямар ч төрлийн хог, гялгар уут нь байгаль орчинд удаан задардаг, хуран Ди-оксин ялгардаг. Энэ нь ойр орчмын буюу 3км дотор хүн амын эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Цаашлаад Улаанбаатар хотын нэг сая иргэдийн эрүүл мэндэд шууд заналхийлж байна.  /Ди-оксин нь хүүхдүүдэд их хор нөлөөтэй. 5-10 жилийн дараа ой тогтоолт муудах, сурлага муудах гэх мэт/

Энэхүү компаниудын хувьд улсын хэрэгжүүлэгч агентлагууд нь хянах ёстой. Гэтэл ямар ч хяналтгүйгээр улсын нийслэлийнхээ салхин талдаа хорт хавдар үүсгэгч байрлуулчисан байна. Хаягдал материалыг дахин боловсруулж байгааг нь би буруутгаагүй. Гэхдээ салхин дээр байж болохгүй.

Дэлгэрэнгүйг шууд дамжуулалтаас хүлээн авч үзээрэй.

Хаха 0 1 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 4