УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланы туслахаас коронавирус илэрлээ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 долоо хоног өмнө
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланы туслахаас коронавирус илэрлээ

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланы туслахаас "ковид-19" илэрсэн гэх мэдээлэл зарим хэвлэлээр нийтлэгдсэн. Тэгвэл энэ асуудлын гишүүн Э.Бат-Амгалан өөрийн цахим хуудсаар дамжуулж тайлбайр хийлээ. Тэрээр

Олон нийтийн сүлжээнд миний болон УИХ-ын гишүүн С.Чинзоригийн туслах нараас коронавирусын халдварын эерэг тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэл гарчээ.

Манай ажлын алба нийт 5 алба хаагчтай бөгөөд 1 зөвлөх, 1 туслах, 3 бие төлөөлөгчтэй үйл ажиллагаа явуулдаг.

Бид Коронавирус цар тахлын эсрэг "Далайд дусал нэмэр" аяныг санаачилж 100 гаруй ААН, иргэдийн 110 сая төгрөг, шаардлагатай хүнсний багц, амны хаалт зэргийг дүүргийнхээ 20.000 өрхөд түгээгээд байна. Үүнтэй холбоотойгоор манай Ажлын албаны залуучууд цаг тухай бүрд нь ковидын эсрэг шинжилгээ болон дархлаажуулалтад хамрагдаад байна.

Манай ажлын албанаас явуулж буй энэ их ажил, хичээл зүтгэлийн хажуугаар туслахаас маань коронавирусын эерэг тохиолдол бүртгэгджээ.

Үүнтэй холбогдуулан би бөгөөд манай ажлын алба цаашид цахимаар ажиллах шаардлагатай болсон бөгөөд Улсын Их Хурлын чуулган, холбогдох байнгын хорооны хурал, хуваарийн дагуу уулзалтыг цахим хэлбэрээр хийж байна.

Өнөөдөр л гэхэд Монгол Улсад шинээр 575 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд иргэд та бүхнийг халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, дархлаажуулалтад хамрагдаж ковидгүй зуны төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна" хэмээсэн байна. Харин С.Чинзориг сайд ямар нэг мэдээлэл хийгээгүй байна. 

Хаха 1 0 Буруу 2 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн