БНСУ-д хууль бусаар оршин суугчдийг вакцинд хамрагдуулна

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 долоо хоног өмнө
БНСУ-д хууль бусаар оршин суугчдийг вакцинд хамрагдуулна

БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч буй гадаадын иргэд Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамрагдах боломжтой болжээ. Уг мэдээллийг өчигдөр /2021.04.06/ БНСУ-ын Вакцинжуулалтын хорооноос мэдэгджээ.

БНСУ-ын Хууль зүйн яамны мэдэгдсэнээр, вакцинжуулалтад хамрагдах хууль бус оршин суугчдыг торгох, мөрдөх, баривчлах, албадан гаргах зэрэг арга хэмжээ авахгүй байна.

Тус яамны мэдээлэлд дурдсанаар, БНСУ-д хоёрдугаар сарын байдлаар 2,1 сая орчим гадаадын иргэд ажиллаж, амьдарч байгаагийн 20 хувь нь буюу 390 мянга орчим нь хууль бусаар оршин суугчид байгаа аж.

Хаха 1 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0