ЭМЯ 21-28 хоног хатуу хөл хорио тогтоох санал хүргүүлжээ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 долоо хоног өмнө
ЭМЯ 21-28 хоног хатуу хөл хорио тогтоох санал хүргүүлжээ

Коронавирусийн тархалт нийслэлд эрчимжиж, халдвараар өвчилж буй хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгаа учир Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд 21-28 хоногийн хатуу хөл хорио тогтоох саналыг ЭМЯ-аас хүргүүллээ. Хэрэв хөл хорио тогтоохгүй байвал өдөрт өвчилж буй хүмүүсийн тоо 1000-4000, нас барж буй хүний тоо 30-аас дээш болох эрдэмтдийн судалгаа гарсан байна. Эрүүл мэндийн яам санал хүргүүлсэн ч Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх бөгөөд хөл хорио тогтоох өдрийг баттай сонгоогүй байгаа аж. 
Өнөөдрийн байдлаар манай улсад халдварын 12,226 тохиолдол бүртгэгдэж, 6,912 хүн эдгэрч, 17 хүн нас бараад байна. 

Хаха 0 1 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0