Замын-Үүдээс Эрээн чиглэлд өдөрт 20 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрнэ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 долоо хоног өмнө
Замын-Үүдээс Эрээн чиглэлд өдөрт 20 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрнэ

Замын-Үүд хилийн боомтоос эрээн чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өчигдөрөөс /2021.04.07/ нэвтрүүлж эхэллээ.

Хилийн 0108 дугаар ангийн Хилийн боомтын аюулгүй байдал шалган нэвтрүүлэх тасгийн дарга хошууч Алтангэрэлийн мэдээлсэнээр Замын үүд боомтод үүсч байгаа автомашины бөөгнөрөл хөдөлгөөнийг зохицуулах зорилгоор Замын-үүд сумын онцгой комисс мэргэжлийн хяналтын байгууллага, боомтын зөвлөл хуралдаж боомтын гадна талд үүсч буй 500 гаруй машиныг чөлөөт бүсийн зам талбайг ашиглан дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн байрлуулсан байна. Уг байрлуулсан машинууд ямар зохион байгуулалттай БНХАУ-руу нэвтрэх тухайд, гуравдугаар сарын 23-наас эхлэн БНХАУ улсынхаа хилээр тээврийн хэрэгсэл авахгүй болсон. Үүнээс үүдэж 800 гаруй машины оочир дараалал үүссэн. Өчигдөрөөс буюу дөрөвдүгээр сарын долооноос хөдөлгөөн авч эхлэн эхний арван  хилээр орж эхлэсэн. Цаашид Замын-Үүдээс Эрээн чиглэлд өдөрт 20 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрнэ.

Хаха 1 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0