Нэг нас таван сартай хүүг хойд эцэг нь зодож, амийг нь хохироожээ

Ж. Нямсүрэн
З.Гантулга - Сэтгүүлч
4 сар өмнө
Нэг нас таван сартай хүүг хойд эцэг нь зодож, амийг нь хохироожээ

Өчигдөр буюу 10 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд нэг нас таван сартай хүүг хойд эцэг нь  зодож, амь насанд нь хүрсэн хэрэг гарлаа. 

Гэмт хэрэгтэн 33 настай Б нь тухайн өдөр архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, нэг нас таван сартай хүүг саваа мод ашиглан хэрцгийгээр зодсон байна. 

Олон цаг зодуулсан хүү цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт очиход ам болон чихнээс нь их хэмжээний цус гарсан, нас барсан байжээ.  Хэргийн газраас цус нөж болсон хөшиг, 0,5 болон 0,75 литрийн архины шилийг эд мөрийн баримт болгон хураан авсан байна. 

Хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгаж байгаа бөгөөд хүү урьд өмнө нь хүчирхийлэлд өртөж байсан эсэхийг мөн тогтоохоор ажиллаж байна. 

Хаха 3 100 Буруу 2 Гайхмаар 78 Харамсалтай 5 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 45