“Хятад мэдээ” (https://finance.gucheng.com/) сайтад нийтлэгдсэн мэдээллийг орчуулан хүргэж байна. Уг нийтлэл 2021-03-31-ний өдөр олон нийтэд хүрчээ. Уг мэдээллийг Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссын хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн мэдээлжээ.
Хятадын вакцинжуулалтын талаар:
Мэдээллээс харахад 3-р сарын 27-ны 24:00 цагийн байдлаар улс даяар нийтдээ 100 гаруй сая тун вакцин бүртгэгдсэн байна. Үхлийн тохиолдлын хувьд одоогоор тодорхой мэдээлэл алга. Үндэсний эрүүл мэндийн комиссын төлөөлөгч Ми Фэн вакцинжуулалтыг аюулгүй эмх цэгцтэй түргэсгэж байгааг танилцуулав.
Вакциныг тариулах хориотой хүмүүс:
1. Бусад вакцины тарилгын үеэр хүнд хэлбэрийн харшил, хүнд хэлбэрийн харшлын урвал илэрч байсан хүн
2. Уналт өвчтэй, архаг өвчтэй, эпилепсийн түүхтэй, удамшлын өвчтэй, элдэв харшилтай хүмүүс
3. Нэг сарын дотор дархлаажуулах эмчилгээ тариа хийлгэсэн хүмүүс
4. Сүрьеэгийн халдвартай, эерэг хариутай корона вирусийн халдвар авч байсан түүхтэй, таталт, эпилепси, мэдрэлийн эмгэгийн түүхтэй, тромбоцитопени буюу цус алдалтын эмгэг бүхий цусны өвчтэй хүмүүс
5. Элэгний буюу бөөрний хүнд хэлбэрийн өвчтэй хүмүүс, цусны даралт өндөр, эмээр хянах боломжгүй гипертензи (дээд ≥140mmHg, доод ≥90mmHg), Чихрийн шижин өвчтэй, хорт хавдартай, цочмог хурц буюу архаг өвчний оноштой хүн
6. Дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа эсвэл төрөлхийн буюу олдмол дархлал хомсдолтой хүмүүс, ХДХВ-ийн халдвар, лимфома, лейкеми оношлогдсон. эсвэл бусад аутоиммун өвчтэй хүмүүс
7. Дөнгөж эхэлсэн ханиад эсвэл оношлогдоогүй амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүс, зүрх судасны хүнд өвчинтэй хүмүүс, элэг, бөөрний өвчин туссан эмчилгээ хийлгэж байгаа, хорт хавдартай хүмүүс
8. Хөхүүл эсвэл жирэмсэн эмэгтэйчүүд, ойрын хугацаанд жирэмслэх гэж байгаа хүмүүс
9. Сэтгэцийн өвчтэй, сэтгэлийн хямралтай, маник, сэтгэцийн эмгэг өвчнөөр сэжиглэгдэж байгаа хүмүүс
10. 14 хоногийн дотор бусад вакцин хийлгэсэн хүмүүс уг вакцинд хамрагдахгүй. Үндэсний эрүүл мэндийн комиссын хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн мэдээллээ” гэжээ.
Уг мэдээллийг унших холбоос: https://finance.gucheng.com/202103/4028730.shtml