Хөл хорионы үеэр Өвөө нь ач охиноо таван сарын турш хүчирхийлжээ

Ж. Нямсүрэн
Б.Мөнхбаатар - Сэтгүүлч
5 сар өмнө
Хөл хорионы үеэр Өвөө нь ач охиноо таван сарын турш хүчирхийлжээ

Хуульч Р.Булгамаа өөрийн цахим хуудсаар дамжуулж, хөл хорионы үеэр өвөө нь ач охиноо таван сарын турш хүчирхийлсэн тухай мэдээллийг нийтэлсэн байна. 

Ковид 19- цар тахлын хөл хорионы үед өвөө эмээ дээрээ байсан бяцхан охин 5 сарын турш өвөөдөө хүчиндүүлж байжээ. Өнөөдөр бяцхан охины мэдүүлэгт хагас өдрийн турш хамт суулаа.

Өглөө цагдаагийн хэлтэс дээр байцаагчруу орохын өмнө бяцхан охин би таньд 2 өдөр зурсан зураг, бүтээсэн цэцгээ бэлэг болгон авчирлаа. Та намайг хамгаалж чадна гэж надад амлаач гэсээр хоолой чичигнүүлэн бэлгээ өгөхөд ямар хүнд байв аа. Тэнгэр газар нийлэх шиг л сэтгэл сэмрээд явчихлаа.

Бэлэгээ нээхээс зүрх шимшрэм. Бэргэж бэргэж уутнаас гаргаад захианаас эхэллээ. Нандигнан боосон энэ захиаг унших агшинд нүдэнд нулимас бүрхээд үнэхээр амаргүй байлаа,... Энэ мөчид нэг л зүйл илүү их санааг минь зовоож байна. Яаж бид хүүхэддээ аюулгүй нийгмийг бий болгох вэ. Ядаж тэдэнд сэтгэлийн хүнд гэмтэл, шархаа даван туулах сэтгэл зүй, эрүүл мэндийн цогц үйлчилгээний талаар хуулинд нэн тэргүүнд тусгуулах юмсан. Гэмт хэрэгтэн хариуцлагаа хүлээгээд явлаа гэхэд хохирогч хүүхдүүдээ гэмт хэрэгтэн хэзээ нэгэн цагт гарч ирээд амь нас, эрүүл мэндэд минь эрсдэл үүсэх вий дээ гэсэн аюул айдасгүй, сэтгэл санаа нь амгалан байх тийм л орчныг бүрдүүлэх нь нэн тэргүүний асуудал юм байна.

Өнгөрсөн 7 хоногт мөн амаргүй захидал хүлээж авсан...

Ээжийгээ 3 жил Солонгост ажиллах үед хамар хашааны ахын хүчирхийлэлд өртөж байсан охин;

Захианыхаа төгсгөлд;

Ээж маань амьдралын эрхээр биднийг орхиод явсан- Ээжийн явуулж байсан 500$-с ээжийхээ энгэрт 5 минут эрхлэх нь илүү үнэ цэнэтэй... Өнөөдөр би ээждээ ч гомдож байна гэж өмгөөлөгчдөө бичсэн сэтгэлийн үгээ төгсгөсөн байсан. Гэмт хэрэгтэн 3 жилийн турш айлган сүрдүүлж эрхшээлдээ байлгасан байсан... Хүүхдүүд ээж аавтайгаа элэг бүтэн байх нь хамгийн эрхэм" хэмээжээ. 

Өвөөдөө хүчиндүүлсэн охины шүүх шинжилгээний хариу өнөөдөр гарна. 
Бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 12.1.3-т зааснаар 16 -аас доош насны хүүхдийг хүчирхийлвэл 8-15 жил хорих ялаар шийтгэх хуулийн заалттай юм. Хүчирхийлэгч үргэлж хүүхдийн эргэн тойронд байдаг учир эцэг эхчүүд та бүхэн хүүхэддээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг сэрэмжлүүлж байна. 

Хаха 5 183 Буруу 7 Гайхмаар 90 Харамсалтай 8 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 55