Гурван настай хүүхдэд харгис хандсан сувилагчийг мөрдөн шалгаж эхэлжээ

Ж. Нямсүрэн
Admin - Сэтгүүлч
3 сар өмнө
Гурван настай хүүхдэд харгис хандсан сувилагчийг мөрдөн шалгаж эхэлжээ

ОХУ-ын Новосибирск хотын Сүрьеэгийн эмнэлгийн сувилагч тус эмнэлэгт эмчлүүлж байсан 3 настай хүүхдийг орон дээр нь гаргахдаа үснээс нь зулгааж, чимээгүй байхыг шаардан загнаж, цохиж буй бичлэг саяхан Оросын цахим сүлжээгээр тарсан. 

Тэгвэл дээрх сувилагчийг ажлаас нь халах шийдвэрийг Бүс нутгийн Эрүүл мэндийн газар гаргаж, хүүхдийн хүчирхийллийн хэрэгт буруутган мөрдөн шалгах ажиллагааг Новосибирскийн Мөрдөн байцаах алба эхлүүлсэн байна. Мөрдөн шалгах ажилд Бүсийн эрүүл мэднийн газар, Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн төлөөлөгч нар хамтран ажиллаж байгаа гэнэ.  Түүнчлэн Бүсийн прокурорын газраас тухайн эмнэлгийн дотоод үйл ажиллагаанд шалгалт хийж, хүүхдийн эрхийг хамгаалах, эмнэлгийн тусламж үзүүлэх тухай хууль тогтоомжийг дагаж мөрдөж байгаа эсэхэд үнэлгээ өгөхөөр болсон ба шаардлагатай тохиолдолд холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхээ мэдэгджээ.

Хаха 11 215 Буруу 16 Гайхмаар 43 Харамсалтай 8 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 12