Халдвар илэрсэн жолоочийн нэгдүгээр хавьтал 16 иргэнийг тогтоогоод байна

Ж. Нямсүрэн
Admin - Сэтгүүлч
3 сар өмнө
Халдвар илэрсэн жолоочийн нэгдүгээр хавьтал 16 иргэнийг тогтоогоод байна

Олон улсын тээвврийн жолооч тусгаарлалтын 21 хоногоо дуусгаад гэртээ очсоны дараа түүнээс болон эхнэрээс нь коронавирусын халдвар илэрсэн байна. Тэрбээр гэртээ очоод дөрөв хоносон байжээ. Мөн энэ хугацаанд тоглолт үзсэн байна.

Үүнтэй холбоотойгоор хавьтал тогтоох зорилгоор нийслэлд гурав хоногийн хугацаанд хөл хорио тогтоохоор УОК шийдвэрлэлээ. Хязгаарлалтын хүрээнд:

1. Хотоос гарах хөдөлгөөнийг гурав хоногийн хугацаанд хаалаа

2. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, баар, цэнгээний газрын үйл ажиллагааг хаах

3. Боловсролын бүх шатны байгууллагын үйл ажиллагааг 3 хоногоор хязгаарлах

4. Ажил цуглах, тарах цагаар нийтийн тээврийн зохицуулалт хийх гэсэн арга хэмжээнүүдийг авахаар боллоо. Энэ хугацаанд мэргэжлийн байгуулагууд өөр өөрийн чиг үүргийн хүрээнд хяналт тавьж ажиллахаар болжээ.

ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан: Алтанбулагийн боомтоор орж ирсэн тир машины жолооч тусгаарлалтаас гарснаас дөрөв хоногийн дараа шинжилгээ хийхэд хариу эерэг гарсан. Түүнийг эхнэрийнх нь хамт ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн хавьтал болсон хүмүүсээс шинжилгээ авах ажил эхэлсэн. ЭМ-ийн салбар бэлэн байдлаа хангасан. Хамгаалах хэрэгслийн хангалт сайн хийгддсэн. Иргэд хамгаалалтын хэрэгслээ хэрэглэх, маскаа тогтмол зүүх шаардлагатай байна. Иргэд халуурах ханилгах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 119 дугаарт хандаж, хаана үзүүлж үйлчилгээ авахаа тодорхой болгоорой.

Цагдаагийн Дэд дарга Амгалан: Үүссэн нөхцөл байдалтай холботойгоор нийслэлээс гарах хөдөлгөөнийг гуравв хоногийн хугацаанд хааж байна. Энэ хугацаанд УБ-аас хүнс, шатахуун тээвэрлэх, оршуулгын үйл ажиллагааг тодорхой хяналлттай гаргана. Вирус илэрсэн иргэдтэй нэгдүгээр хавьтал болсон эхний 16 хүнийг олж тогтоож, шинжилгээ авч эхэлсэн.

Хаха 3 63 Буруу 13 Гайхмаар 88 Харамсалтай 6 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 24