Вирус илэрсэн 29 настай Д нь “Хархан нүдэн” тоглолт үзжээ

Ж. Нямсүрэн
Admin - Сэтгүүлч
3 сар өмнө
Вирус илэрсэн 29 настай Д нь “Хархан нүдэн” тоглолт үзжээ

Коронавирусынг халдвар илэрсэн тир машины жолооч Б.Д нь 29 настай. 2020.10.16-2020.11.06-ны өдрийн хооронд Энхсаран сувилалд 21 хоног тусгаарлагдсан.

Тусгаарлалтын хугацаанд тус сувилалд хорио цээр, хамгаалалтын журам зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр тус сувилалд байсан бүх иргэнийг өнгөрсөн шөнө ХӨСҮТ-д шилжүүлэн тусгаарлаж, шинжилгээ авсан байна.

Тухайн иргэн тусгаарлалтаас гарснаасаа хойш нийтийн тээвэр болон таксигаар хэд хэдэн удаа үйлчлүүлсэн. Мөн UB паласт болсон “Хархан нүдэн” тоглолт үзсэн. Мөн автомашиныхаа дугуйг засуулахаар засварын газраар үйлчлүүлсэн байна.

Одоогоор түүний тусгаарлатаас гарсан дөрөв хоног дахь маршрутыг тогтоон, нэгдүгээр хавьтал болсон нийт 16 иргэнийг шинжилгээнд хамруулан ажиллаж байна.

Тэрбээр эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр нь Тэс петроилиумд ажилладаг байна. 

Хаха 14 152 Буруу 18 Гайхмаар 66 Харамсалтай 13 Хөөрхөн