"Хархан нүдэн" тоглолтыг ихэвчлэн Увс аймгийн Тэс сумын иргэд үзжээ

Ж. Нямсүрэн
Ц.Анхзул - Сэтгүүлч
3 сар өмнө
"Хархан нүдэн" тоглолтыг ихэвчлэн Увс аймгийн Тэс сумын иргэд үзжээ

Коронавирусын халдвар илэрсэн Д нь “Хархан нүдэн” тоглолт үзсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус тоглолт нь энэ сарын 8-ны өдөр UB palace-ийн концертын их танхимд болсон бөгөөд тоглолтыг Увс аймгийн Тэс сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан юм байна.

Тухайн тоглолтыг ихэвчлэн тус сумын харьяат иргэд үзжээ. Халдвар илэрсэн 29 настай Д нь эхнэрийн хамт тус сумын харъяат аж.

Тухайн тоглолтыг үзсэн иргэд Увс аймаг руу олноороо зорчсон байх магадлалтай бөгөөд Тэс сум нь монголын хамгийн олон хүн амтай сумуудын нэг юм.

Хаха 18 24 Буруу 16 Гайхмаар 42 Харамсалтай 3 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 23