Өнгөрсөн бямба гараг буюу 18-ны шөнө “Ширэн бээлий клуб”, "Zorky MMA" багийн холимог тулаанч З.Шинэчагтага, МУГТ, Олимпын мөнгөн медальт боксчин Н.Төгсцогт нар зодолджээ. Тэд согтуу байсан бөгөөд нэгэн баарны гадаа зодолдож буй нь дүрс бичлэгт үлдсэн байна. Бичлэгээс З.Шинэчагтага Н.Төгсцогтыг нэлээд зодож байгаа нь харагдаж байна.
Тамирчид архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодолдох, түүнээс үүдэж тамирчны амжилтад хэрхэн нөлөөлж байгааг саяхан олон нийтийн анхааралд орсон Э.Цэндбаатарын асуудал бэлхнээ харуулж байхад ийнхүү тамирчдын зодооны асуудал давтагдаж байна.
Сэтгэгдэл
Нэр