ЗГ: Хөл хориог 14 хоног сунгах шийдвэр гаргалаа

Ж. Нямсүрэн
Admin - Сэтгүүлч
3 сар өмнө
ЗГ: Хөл хориог 14 хоног сунгах шийдвэр гаргалаа

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах эсэх асуудлаар өнөөдөр Улсын онцгой комисс хуралдсан. Бэлэн байдлын зэргийг дахин 14 хоногоор сунгах саналыг Онцгой комиссоос гаргаад байсан юм. 

Тэгвэл энэ асуудлаар Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, бүх нийтийн бэлэн байдлын хугацааг 14 хоногоор сунгах шийдвэрийг гаргасан байна. Тиймээс иргэд Засгийн газрын шийдвэрийг дагаж, дэглэмээ баримтлахыг сануулж байна.

Өнөөдрийн байдлаар манай улс дотооддоо халдвар авсан 19 тохиолдол гараад байгаа юм. 

УБ хотод 9 тохиолдол

ХӨСҮТ-ийн эмч, сувилагч-7 тохиолдол

Сэлэнгэ аймгийн 3 тохиолдол

Хаха 5 146 Буруу 24 Гайхмаар 69 Харамсалтай 14 Хөөрхөн