Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хурлаар эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний талаар болон бусад асуудлыг хэлэлцэж, эхнээсээ шийдвэрүүд гарч байна.
Тодруулбал, иргэдийн өмнө хамгийн их хүлээлттэй байгаа банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны зээлийн төлөлтийг ирэх долоодугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулахаар шийдвэр гарч байна.
Харин Ерөнхийлөгчийн албан ёсоор санал болгосон "Өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх" саналыг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзжээ.