БЗД-т, орцны жижүүр эмэгтэйгээс халдвар илэрлээ

Ж. Нямсүрэн
Ц.Анхзул - Сэтгүүлч
3 сар өмнө
БЗД-т, орцны жижүүр эмэгтэйгээс халдвар илэрлээ

МУ-д дотоодод Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр аймгуудад халдвар гарч, нийт 31 иргэн халдвартай нь батлагдаад байгаа талаар МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх яг одоо олон нийтэд мэдээлж байна. 

Тэгвэл вирусийн халдвар нийслэлийн Баянзорх дүүрэгт шинээр гарчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд байх ... байранд орцны жижүүрээр ажилладаг, гурван хүүхэдтэйгээ хамт амьдардаг эмэгтэйгээс халдвар илэрсэн байна. 

Тухайн иргэн халуурсан шинж тэмдэгтэй бөгөөд түүний PCR шинжилгээний хариугаар халдвар авсан нь батлагдсан байна. 

Дотоодод халдвар гарсан энэ үед бүх нийтийн хөл хорио тогтоогоод байгаа тул иргэн та үүргээ ухамсарлаж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж ГЭРТЭЭ БАЙНА УУ. 

Хаха 5 65 Буруу 26 Гайхмаар 105 Харамсалтай 7 Хөөрхөн