Энхийг сахиулах ажиллагаанаас ирсэн алба хаагч эхнэрээ хардаж амийг нь хөнөөжээ. Тодруулбал, өнгөрөгч лхагва гараг /2022.01.19/ Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт 05:00 цагийн орчимд эхнэрээ хардалтын улмаас зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Хэрэг гарсан газар цэргийн ... дугаар хотхоны байр байсан бөгөөд нөхөр болох Н 44 настай эрэгтэй нь цэргийн алба хаагч /тэргүүн ахлагч/ цолтой нэгэн байжээ. Тэрбээр энхийг сахиулах ажиллагаанд явж ирээд байх хугацаандаа архидан согтуурч эхнэрээ хардаж зодсоноор тус хэрэг гарсан байж болзошгүй гэв. Одоогоор хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Сэтгэгдэл
Нэр