Коронавирусийн халдварын тоо нэгдүгээр сарын 19,20-ны өдөр хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ удаагийн давалгаанд хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах тохиолдол олон байна. Нийслэлийн хэмжээнд вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийн хүрэлцээ хангалттай. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 30054 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэлдээ онцлов. Өрхийн эмч нар багцын эмчилгээг 3 болон 5 хоногоор өгч байгаа бөгөөд багцын хувьд хүрэлцээтэй байгаа гэв.
Сэтгэгдэл
Нэр