МҮБХ-оос Улсын арслан Э.Оюунболдоос удаа дараа допинг илэрсэн тул барилдах эрхийг нь найман жилээр хасах шийдвэр гаргасан. Тэгвэл Хэнтий аймгийн үндэсний бөхийн холбооноос Э.Оюунболдод өршөөл үзүүлж, Ардын хувьсгалын 100 жилд барилдах боломж олгох хүсэлт гаргажээ. Уг хүсэлтэд " МҮБХ-оос өнөөдрийн байдлаар допингийн асуудалд ороод байгаа таван аймгийн (Архангай , Баянхонгор , Ховд , Хэнтий Увс) долоон бөхөд нэгэн зуунд ганц тохиох энэ жил болох Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн их баяр наадамд барилдуулах нэг удаагийн өршөөл үзүүлэх, заал танхимын барилдаанд оролцуулах эрхийн талаар нааштай шийдвэр гаргах нь өнөөдрийн цаг үед нийцсэн чухал асуудал болоод байна" гэжээ.
Сэтгэгдэл
Нэр