2018 оны арванхоёрдугаар сард Энэтхэгт хуримаа хийсэн дуучин Ник Жонас, жүжигчин Приянка Чопра нар анхны хүүхдээ тээгч эхийн тусламжтайгаар өлгийдөн авсан гэдгээ инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Ник Жонас "Бид тээгч эхийн тусламжтайгаар хүүхдээ өлгийдөн авсандаа туйлын их баяртай байна. Энэ онцгой цаг үед бид зөвхөн гэр бүлдээ анхаарал хандуулж байгаа учир бидний хувийн орон зайд хүндэтгэлтэй хандахыг та бүхнээс хүсье" хэмээжээ. Чопра Жонас "Миний амьдралын хамгийн чухал үйл явдал сүүлийн гурван жилд өрнөлөө. Нүд ирмэхийн зуур мэт хурдан байсан ч насан туршийн мэт нэгэн зэрэг мэдрэмж төрүүлж байна" гэжээ. Хосууд 10 насны зөрүүтэй бөгөөд Чопра Жонас 39 настай бол Ник Жонас 29 настай.
Сэтгэгдэл
Нэр