Дархан-Уул аймгийн удирдлага, Боловсрол, шинжлэх ухааны газар, багш нарын төлөөлөлтэй уулзжээ. Дархан хотод 39 цэцэрлэг, 26 сургууль, 9 их, дээд сургуульд нийт 1754 үндсэн багш ажиллаж байна. Аймгийн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 91-97 хувьтай, ачаалал нэмэгдэж, жилд 2-3 сургууль ердийн үед гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймд 2024 он гэхэд таван сургуулийн өргөтгөл барьж дуусгахаар ажиллаж байна гэв.
Дархан -Уул аймгийн оюутан, сурагчид, багш нараа хөгжүүлэх, суралцах орчныг сайжруулах “Боловсрол-2032” хөтөлбөр, “Чадварлаг багш” бэлтгэх хөтөлбөрийг яам бодлогоор дэмжиж, Хичээлийн хоцрогдлыг арилгах хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар БШУЯ аймгийн удирдлагуудтай хамтран ажиллах болно гэв.
Сэтгэгдэл
Нэр