"Боловсролын Зээлийн Сан" нь сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, тэтгэлэг 1993 оноос олгож эхэлжээ. Өнөөг хүртэл 1,2 сая иргэнд/давхардсан тоогоор/ 591,8 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгосон байна.
Бүрдүүлэх материалын жагсаалт: Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжид хамрагдах шаардлага хангасан суралцагч сургуульдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж хамрагдана.
1. Бүтэн өнчин суралцагч:
- Өргөдөл
- Төрсний гэрчилгээ
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
- Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
- Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримтын хуулбар нотариатаар баталгаажуулсан.
2.Бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч:
- Өргөдөл
- Төрсний гэрчилгээ
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
- Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
- Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй бол хувь тогтоосон акт нотариатаар баталгаажуулсан
3. Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч:
- Өргөдөл
- Төрсний гэрчилгээ
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
- Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
- Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бол эцэг, эхийн хувь тогтоосон акт нотариатаар баталгаажуулсан
4. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч:
- Өргөдөл
- Суралцагчийн болон хөдөлмөрийн чадвар алдсан ах эгч, дүүгийн төрсний гэрчилгээ
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
- Эцэг эх, асран хамгаалагч, хөдөлмөрийн чадвар алдсан гишүүний болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
- Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн гишүүнтэй бол хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүний хувь тогтоосон акт нотариатаар баталгаажуулсан
5. Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийн 70 хувь, 750-аас дээш оноо авсан бол сургалтын төлбөрийн 100 хувь:
- Өргөдөл
- Суралцагчийн төрсний гэрчилгээ
- Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
- Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
6. Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн:
- Өргөдөл
- Тухайн өрхөөс бакалаврын зэргээр суралцаж буй суралцагчдын төрсний гэрчилгээ
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
- Эцэг эх, асран хамгаалагч, тухайн өрхөөс бакалаврын зэргээр суралцаж буй суралцагчдын иргэний үнэмлэхийн хуулбар
- Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
- 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт
- Өөр сургуульд суралцаж буй 2 оюутны төлбөр төлсөн баримт
7. Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч:
- Өргөдөл
- Суралцагчийн төрсний гэрчилгээ
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
- Эцэг эх, асран хамгаалагч, суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын цаа маллан амьдарч буйг тодорхойлсон дэмжих тодорхойлолт
- Цаатан тэтгэмжийн дэвтрийн хуулбар
8. Төрийн өмчийн дээд боловсролын байгууллагад сувилагч мэргэжлээр дипломын болон бакалаврын хөтөлбөрт элсэгч элсэлтийн ерөнхий шалгалтад 501-ээс дээш оноо авсан бол:
- Өргөдөл
- Суралцагчийн төрсний гэрчилгээ
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
- Эцэг эх, асран хамгаалагч, суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
Тэтгэлэгт хамрагдах шаардлага хангасан суралцагч сургуульдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж хамрагдана.
1. Багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа хөдөө, орон нутагт багшлах дадлага гүйцэтгэх суралцагчид тухайн сургуулийн нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний амьжиргааны зардал:
- Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Элссэн сургуулийн тодорхойлолт
- Багшлах дадлагын удирдамж
- Дадлага хийсэн тухай тодорхойлолт
2. Оршин суугаа газраасаа 500км болон түүнээс хол байршилтай их, дээд, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагсдын өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан, ирсэн 2 талын зардал олгох:
- Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Суралцаж буй сургуулийн тодорхойлолт
- Явсан, ирсэн билет /авто тээврийн үндэсний газраас батлагдсан, тамга тэмдэг бүхий/
3. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн
- БШУЯ-ны сайдын тушаалтай суралцагч
Монгол Улсын Засгийн газрын 71 дүгээр тогтоол
Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/9870?lawid=9870
Сэтгэгдэл
Нэр