Увс аймгийн Монгол Ардын Нам ирэх сарын 7-ны өдөр Бага хурлаа хийж, намын даргаа сонгохоор тов зарласан ч гишүүдийнхээ эсэргүүцэлтэй тулгарсан. Өөрөөр хэлбэл, Увсын МАН-ынхан нийгмийн сүлжээгээр “байлдаж” эхэлсэн юм. Тэгвэл уг асуудлыг МАН-ын Хяналтын Ерөнхий хороо
энэ сарын 21-ны өдрийн хурлаараа хэлэлцэж, шийдвэр гаргав.
Тодруулбал, Увс аймгийн Монгол Ардын Намын хорооны тэргүүлэгчдийн хурлын тогтоолыг шатлан дэвших, төлөөлөл хангах журмыг бүрэн хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгов. Мөн Бага хурлын товоо ирэх хоёрдугаар сарын сүүлийн 10 хоногт багтаан товлож, ингэхдээ төлөөлөгч сонгох журмыг бүх гишүүдийн оролцоог хангах зарчмыг хэрэгжүүлж шийдвэрлэхийг Увс аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга С.Батжаргал болон тэргүүлэгчдэд үүрэг болголоо.
Хяналтын Ерөнхий Хорооноос 2022 оныг “Ёс зүй, сахилга хариуцлагын жил” болгон зарласантай холбогдуулж, нам бол улс төрийн хамтын удирдлагын байгууллага учраас намын үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байх ёстой. Иймд намын дарга нь тэргүүлэгчид, гишүүдтэйгээ байнгын харилцаа холбоотой байхыг хатуу санаж ажиллахыг дунд шатны намын хороодод анхаарууллаа.
Өөрөөр хэлбэл намын бүх шатны хурал төлөөллийг хангах, дотоод ардчиллыг хангах гэсэн хоёр зарчмыг хангаагүй тохиолдолд хурал биш хувилдаан болно гэдгийг хатуу анхаарах ёстой гэв.
Цаашлаад намын дүрмийг сургаар хэрэглэх явдлыг засахын тулд намын гишүүн бүр судалж, дүрмийн дагуу ажиллах чадвараа дээшлүүлэх шаардлагатайг ч сануулсан юм.
Сэтгэгдэл
Нэр