Эмэгтэй жолооч хаазаа андуурч гишгэснээс орон сууцны барилга мөргөжээ. Тодруулбал, өчигдөр /2022.01.24/ ХУД-ийн 15 дугаар хороо "К ЭЙЧ" хотхоны гадаа G500 маркийн тээврийн хэрэгсэл орон сууц мөргөжээ. Мэдээллийн дагуу тус дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс үзлэг, шалгалт хийхэд тухайн автомашины жолооч М нь хүүхдээ шүдний эмнэлэгт үзүүлэх зорилгоор автомашины зогсоолд зогсохдоо арааг зогсоолын байрлалд шилжүүлэхгүйгээр бууж, улмаар сандралд орж зогсоох арга хэмжээ авахдаа хаазыг андуурсаны улмаас байрыг мөргөжээ. Жолоочийн согтолтын зэргийг шалгахад 0 хувь гарсан байна.
Сэтгэгдэл
Нэр