Францын ажил олгогч эздийн холбоо буюу аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөн /Mouvement des entreprises de France MEDEF/ байгууллага болон төвийн муж болох Иль де Франс мужийн Гадаад худалдааны хороо хамтран Монгол, Азербайжан, Гүрж, Казахстан, Узбекистан, Туркменистан зэрэг Төв Ази, Кавказын орнуудтай бизнесийн харилцаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтран ажиллах боломж сэдвээр зохион байгуулж буй цахим уулзалт энэ сарын 25-26-ны өдрүүдэд болно.
Цахим уулзалтад дээрх орнуудаас Франц Улсад суугаа Элчин сайд нар болон бизнесийн төлөөлөгчид өөр өөрийн орны хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, бизнесийн хамтын ажиллагааны боломжийн талаар мэдээлэл хийнэ. Мөн Францын аж ахуйн нэгжүүд олон улсад үйл ажиллагаагаа тэлэхэд төрөөс үзүүлж буй дэмжлэг, туслалцааны талаар холбогдох байгууллагуудаас танилцуулах юм.
Цахим уулзалтад оролцох, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
Эх сурвалж: Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яам
Сэтгэгдэл
Нэр