Нэг нас зургаан сартай эмэгтэй хүүхдийг зодож, гудамжинд гаргаж хаясан хэрэг өчигдөр /2022.01.24/ Төв аймагт гарчээ. Тодруулбал, 44 настай эрэгтэй уг үйлдлийг хийсэн байна. Хэрэг үйлдсэн эрэгтэй нь охины нагац ах байжээ. Охин одоогоор хүнд гэмтэж эмнэлгийн тусламж авч байгаа аж. Хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна. Тухайн эрэгтэй уг хэргийг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогджээ.
Сэтгэгдэл
Нэр