Баянзүрх дүүргийн хувьд хөгжлийн зураглал 2030 зорилтод тусгасан ногоон хөгжлийн цогц бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлын хүрээнд үрсэлгээ үржүүлгийн чиглэлээр 10 сая мод тарих зорилтыг тавьсан.
Түүнчлэн иргэдээс өгсөн санал хүсэлтийг бодит ажил болгох үүднээс Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хороонд Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төслийн ажлыг эхлүүлээд буй.
Тэгвэл өнөөдөр ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод тарьж, арчлан ургуулах чиглэлийн цогц сургалтыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-тай хамтран ногоон байгууламж арчлалт, хамгаалалт хариуцсан Нийтлэг үйлчилгээний газар, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн байгууллагуудын албан хаагчдыг хамруулан зохион байгуулжээ.
Сургалтаар мод, бут, сөөг тарих аргачлал, арчилгаа, усалгаа, ургамлын хортон шавжтай тэмцэх аргачлалаас гадна ногоон байгууламжийн усжуулалтын систем, мод үржүүлгийн газар байгуулах зэрэг мэргэжлийн зөвлөгөө мэдээллийг өгчээ.
Эх сурвалж: БЗД-ийн Засаг даргын тамгын газар
Сэтгэгдэл
Нэр