Эх орноосоо урвах гэмт хэрэгт буруутгагдаж буй Украин Улсын Ерөнхийлөгч асан Петр Порошенко нь хууль хяналтын байгууллага болон шүүхийн системийн мэргэжлийн бус байдал, хээл хахуульд автсан байдлаас үүдэн шоронд хоригдох ялаас мултарч болзошгүй байна хэмээн Батлан хамгаалах яамны сайд асан, “Иргэний байр суурь” намын тэргүүн Анатолий Гриценко мэдэгджээ.
Украин Улсын Дотоод хэргийн яамнаас Порошенког эх орноосоо урвасан хэрэгт өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-ны өдөр буруутгасан. Түүнд байцаалтад дуудсан тогтоол хүргүүлсэн боловч тэрээр хүлээн авахаас зайлсхийн Польш Улс уруу оргон зайлсан ба энэ оны эхээр эх орондоо ирнэ хэмээн мэдэгдээд байгаа юм.
Ерөнхийлөгч Зеленский /тус улсын өнөөгийн Ерөнхийлөгч/ Порошенког шалгах эр зориггүйдээ бус харин мөрдөгч, прокурор, шүүгч нарын мэргэжлийн бус байдал, хээл хахуульд автсанаас ял өгч чадахгүй хэмээн “Иргэний байр суурь” намын тэргүүн мэдэгджээ.
Өмнөд Африкаас нүүрс худалдан авахаар 2014 онд хийсэн гэрээг Порошенко цуцлан Донбассаас худалдан авсан байна. Мөрдөгчид түүнийг Украин Улсын Эрүүгийн хуулийн “эх орноосоо урвах”, “Террорист байгууллагад дэмжлэг үзүүлсэн” гэсэн зүйл ангиар ялласан байна. Нэгдүгээр сарын 12-нд Печерскийн дүүргийн шүүх Порошенког албадан саатуулах тогтоол гаргажээ.
Эх сурвалж: https://iz.ru/1277715/2022-01-16/poroshenko-predrekli-beznakazannost-iz-za-korruptcii-sudebnoi-sistemy
Сэтгэгдэл
Нэр