Өнгөрсөн арванхоёрдугаар сард шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жил хорих ялыг оноосон. Харин түүний хүү Б.Чулуудайг 15 сая төгрөгөөр торгох, ТОСК-ын захирал асан А.Гантулгад таван жил хорих ял тус тус оноосон юм.
Хэргийн талаар эргэн сануулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамталж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж хуулийн байгууллага үзсэн.
Ерөнхий сайд асан С.Баяр цахим хуудсаар дамжуулан Э.Бат-Үүлийг өмөөрч, цахим орчинд байр сууриа илэрхийлээд байна. Тэрбээр, "Үүл шоронд хэвээрээ. Цагаан сараар хар гэрт сууж байх шиг гунигтай юм үгүй. Дээр нь үг хэлэх, нийтлэх эрхийг нь хасч. ОХУ-д шоронд буй Навальный хүртэл гадаадын "Тайм" сэтгүүлд ярилцлага өгч болоод байна. Манайх чинь ардчиллын индекс энэ тэрээрээ ОХУ-ын урд нь алхдаг биш билүү" хэмээн жиргэжээ.
Үүл шоронд хэвээрээ. Цагаан сараар хар гэрт сууж байх шиг гунигтай юм үгүй. Дээр нь үг хэлэх, нийтлэх эрхийг нь хасч. ОХУд шоронд буй Навальный хүртэл гадны "Тайм" сэтгүүлд ярилцлага өгч болоод байна. Манайх чинь ардчилалын индекс энэ тэрээрээ ОХУын урд нь алхдаг биш билүү https://t.co/30jyN17xKX
— S.Bayar (@SBayar12) January 24, 2022
Сэтгэгдэл
Нэр