16-тай охиныг хөнөөж, мөчилж шуудайлсан хэрэгт төрсөн ахыг нь холбогдуулан шалгаж байна

Ж. Нямсүрэн
З.Гантулга - Сэтгүүлч
3 сар өмнө
16-тай охиныг хөнөөж, мөчилж шуудайлсан хэрэгт төрсөн ахыг нь холбогдуулан шалгаж байна

Энэ сарын 3-ны өдөр хичээлдээ явахаар Чингэлтэй дүүрэг дэх гэрээсээ гараад, сураггүй болсон 16 настай охины цогцос олджээ. Тодруулбал, охин алга болсноос 20 хоногийн дараа буюу 23-ны өдөр СБД-ийн нутаг дэвсгэр, Тоосгоны үйлдвэр орчмын гудамжнаас охины цогцсыг мөчилж, шуудайнд хийсэн байсныг олсон байна.

Хэргийг үйлдэгч нь охиноос хоёр насаар ах төрсөн ах С нь байж болзошгүй бөгөөд түүнээс цагдаагийн алба хаагчид мэдүүлэг авч эхэлжээ. Урьдчилсан байдлаар хувийн таарамжгүй харьцаанаас болж, хоолойг нь боомилж амь насыг нь хохироон, цогцсыг нь шуудайнд хийж хаясан болохыг тогтоожээ. Талийгаач хоёр ахтай, айлын бага охин байжээ. 

Өчигдөр буюу 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүний цогцос байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 21 цаг 45 минутад бүртгэгдэж дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хэргийн газарт үзлэгийг хийж 6 цагийн дотор алба хаагчид гэмт хэргийг үйлдсэн сэжигтэн этгээдийг илрүүллээ. Тухайн хэргийн газарт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд ээж болон ахын хамт амьдардаг, 2004 онд төрсөн 16 настай эмэгтэй “Г” гадны нөлөөтэй нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. Амь хохирогчийг түүний эх энэ сарын 3-ны өдрөөс гэрээсээ гараад сураггүй алга болсон гэж цагдаагийн байгууллагад бүртгүүлж байжээ. 16 настай охины амь насыг онц харгис хэрцгий аргаар хөнөөж гэмт хэргийн ул мөрөө нуун далдлах зориолгоор цогцосыг гудамжинд байж болзошгүй амь хохирогчийн төрсөн ах болох 2004 онд төрсөн 18 настай “Г” холбогдуулан МУ-ийн ЭХТА-ийн 10.1 Хүнийг алах, мөн 10.1-ийн 2.1 дэх хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр гэх зүйл заалтаар яллагдарчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Хаха 11 257 Буруу 24 Гайхмаар 131 Харамсалтай 12 Хөөрхөн