Өчигдөр 32 тохиолдол батлагдсанаар МУ-д голомтолсон халдварын батлагдсан нийт тохиолдол 235 боллоо. Мөн зөөвөрлөгдөн орж ирсэн нэг тохиолдол нэмэгдсэн байна. Ингээд МУ-д батлагдсан нийт тохиолдол 672 боллоо.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод дараах дүүргийн хороодод халдвар гараад байна.
БЗД-ийн 4, 10-р хороо
СБД-ийн 16, 18, 13-р хороо
БГД-ийн 18, 1, 4, 6-р хороо
СХД-ийн 7, 19-р хороо
ХУД-ийн 21, 16, 10-р хороо
Багануур дүүргийн 4-р хороо
ЧД-ийн 19-р хороонд халдвар гараад байна. Тухайн хаяг дээр амьдардагч гэрээсээ гарч үзвэр үзсэн, хоол идсэн, зарим тохиолдолд мэргэжлийн ажлаа хийсэн буюу бариа засал хийсэн тохиолдлууд ч байгаа тул халдварын эрсдэл хаа сайгүй байгааг бодож, гэрээсээ гарахгүй байхыг ЭМЯ-аас зөвлөж байна.