Саяхан цахим орчинд бага ангийн сурагчийг багш нь "улайж, хавдтал нь" цохисон гэх мэдээлэл цацагдан олны анхаарлыг татсан юм. Тодруулбал, 97-р сургуулийн бага ангийн багш нь долоон настай сурагчийнхаа гарыг цохисон талаар шуугиж эхэлсэн.
Тэгвэл тухайн охинтой нэг ангид өнгөрсөн жил хамт сурч байсан хүүхдийн ээж манай редакцид хандан тухайн охины аав нь түүнийг зоддог байж болзошгүй гэдэг мэдээллийг ирүүллээ. .
Тэрбээр "Тухайн хэрэгт холбогдоод буй багш 1-р ангийнхаа хүүхдүүдийн унших чадварыг сайжруулахын тулд хичээлийн дараа авч үлдэн "үеээр уншуулах" дасгал хийлгэдэг байсан. Тэр үеэр багшдаа зодуулсан гэх сурагчийг авч үлдэн уншуулж байхад түүний ээж, дүүг нь тэврэн ирж байсан. Дүү нь уйлж байсан учраас багш нь "за, гэрт нь сайн уншуулаарай" гээд гаргасныг би тод санаж байна.
Тэр үед багш "Охины биен дээр янз бүрийн улайсан толбо үүсээд байна, охиноос асуухаар аав зодсон гэж хэллээ. Аавд нь хүүхэд битгий зодоод бай гэж хэлээрэй" гэх үгийг хэлж байсан. Тэгэхэд ээж нь юу ч хэлэлгүй охиноо аваад гарсан" гэв.
Сэтгэгдэл
Нэр