Архангайн Батцэнгэл сум дахь аав хүү хоёрын PCR шинжилгээний хариу эерэг гарлаа

Архангай аймгийн Батцэнгэл суманд амьдардаг аав, хүү хоёрын PCR шинжилгээниы хариу эерэг гарч, халдвар авсан нь батлагдлаа. Тухайн иргэн нь "ковид-19" халдвараар батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтагч бөгөөд энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймагт очсон байна.
Тус суманд шуурхай штаб байгуулж, Сумын онцгой комисстой хамтран сэжигтэй тохиолдол илэрсэн бүсэд хөл хорионы дэг журам тогтоон, тандалт судалгаа хийж ажиллаж байгаа юм байна.