Нийслэл Улаанбаатар хот болон орон нутагт гацсан иргэдийг өнөөдрөөс эхлэн хот хооронд зорчуулж эхэлж байна. Энэ зохицуулалт 10 хоног үргэлжилнэ.Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтад байгаа 85000 иргэд зорчих хүсэлтээ ирүүлсэн гэсэн мэдээлэл байна.
Гэхдээ буцах хүсэлтэй иргэд Коронавирусийн шинжилгээ заавал хийлгэсэн байх шаардлагатай бөгөөд 119.мн сайтаар дамжуулан шинжилгээний хариугаа авах ёстой. Гэтэл тус сайт ачааллаа дийлэхгүй зарим иргэд хариугаа авч чадахгүй, орон нутаг руугаа буцах билетээ захисан ч шинжилгээний хариугүй учраас буцах боломжгүй, хүндрэл их байна гэдгийг иргэд хэлж байна.