Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, 35 настай Б.Бямбадорж ажил хайж байна. График дизайнер мэргэжлээр суралцаж байгаа тэрбээр ийнхүү олон нийтийн өмнө гарч, ажил хайж яваагаа зарлаж байгаа нь өөртэйгээ ижил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг амьдралд идэвхитэй хандаасай гэсэн уриалга болгож байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрт тулгарч байгаа асуудлаа өөрсдөө л ярихгүй бол хэн ч бидний өмнөөс ярьж, асуудлыг шийдэхгүй гэж тэр боддог. Тийм ч учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүр нийгмийн амьдралд идэвхитэй оролцохыг уриалж байна.
Б.Бямбадорж өмнө нь нэг удаа хүний оронд нарийн боовны үйлдвэрт ажиллаж үзсэн. Ингэхдээ хамт олонтой байхын сайхныг мэдэрсэн. Тийм ч учраас нийгмийн амьдралд оролцож, хамт олны нэг хэсэг байхын тулд тэрбээр ажилд орохыг зорьж, ийнхүү ажил хайж яваа юм. Мөн тэтгэвэрт гарсан ээжтэйгээ хоёулаа амьдардаг тул өрхийн орлогоо хөдөлмөрлөж нэмэгдүүлэх хүсэл мөрөөдөл түүнд бий. Түүнтэй холбогдох дугаар 88067798
Сэтгэгдэл
Нэр