Төрийн тусгай хамгаалалттай Их тэнгэрийн аманд өчигдөр /2022.05.11/ түймэр гарчээ. Түймрийг унтраахаар Төрийн тусгай хамгаалалтын албаныхан амарч байсан алба хаагчдаа дуудаж ажилласан бөгөөд 4 дугуйт мотоциклоор доороос ус зөөжээ. Энэ үеэр 4 дугуйт онхолдож, эргэсэн ба осолд 4 хүн өртөж, гэмтэж бэртсэн байна.
Тэдний нэг болох ахмад Б-ын биеийн байдал хүнд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Ингээд нийслэлийн Онцгой байдлын байдлын алба хаагчдаар хүч нэмэгдүүлж, түймрийг унтраажээ.
Энэ талаар НОБГ-аас тодруулахад "Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн зүүн аманд гал гарч байна гэсэн дуудлага 2022.05.11-ний өдрийн 12:17 цагт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 2,5га газарт шар өвс, унанги мод шатаж байсныг 13:38 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 17:25 цагт бүрэн унтрааж ажилласан" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл
Нэр