ШШГЕГ-ын харьяа, урьдчилан хорих 461-р ангийн 200 орчим алба хаагчдад Христийн ном, тэмдэглэл хөтлөх дэвтрийг 30 мянган төгрөгөөр шахаж байна. Уг ажлыг хоёр хоногийн өмнөөс зохион байгуулж эхэлсэн бөгөөд тус ангийн Хүний нөөцийн албанаас нэгдсэн журмаар нэг алба хаагчид хоёр ном өгч, цалингаас нь суутгах хэлбэрээр зохион байгуулж байгаа аж.
Хүний шашин шүтэх, эс шүтэх эрхэд ийнхүү хүчний байгууллага нөлөөлөхүйц үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ алба хаагчийн цалингаас суутгах байдлаар “шахаа” хийх нь хуулийн зөрчил юм. Уг номын худалдан авах сонирхолтой алба хаагчид байхгүй ч удирдлагын багаас нэгдсэн журмаар зохион байгуулж байгаа учир шууд татгалзаж чадахгүй байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.
461-р хорих ангийн даргаар хурандаа Ч.Мөнх-Эрдэнэ ажилладаг.
Сэтгэгдэл
Нэр